shutterstock_1109084255

“Gazprom” 1.46 их наяд рублийн цэвэр ашигтай ажиллажээ

ОХУ-ын “Gazprom” компанийн жилийн цэвэр ашгийн дүн шинжээчдийн таамгаас 4.3 хувиар дээгүүр гарсан байна.

Тус компани жилийн хугацаанд 1.46 их наяд рублийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь шинжээчдийн урьдчилсан таамгаас 60 тэрбум рублиэр өндөр дүн болоод байгаа юм. Харин жилийн орлого нь найман их наяд 220 тэрбум рубль буюу шинжээчдийн таамгаас 60 тэрбум рублиэр доогуур дүнтэй байна. Хүү, татвар, элэгдэл хорогдлыг тооцохоос өмнөх ашиг 2.6 их наяд рублийн дүнтэй гарчээ.

“Gazprom” компанийн IV улирлын татварын өмнөх ашиг 717 тэрбум рубль бол цэвэр ашиг нь 439 тэрбум рубль болсон байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих