Линдси Лохан Нью Иорк хотод суурьшихаар шийджээ. Одоо 30 настай, архины 90 хоногийн эмчилгээнээсээ долоохон хоногийн өмнө гарч ирээд байгаа Линдсэй Лохан Манхайтаны гол дүүрэгт байр хайж байгаа гэнэ.
Гэхдээ хоёр хүн хамт амьдрах байр хайж байгаа нь олон хүнийг гайхшруулаад байгаа юм. Тэрээр өмнө нь хэдийгээр сайн найз Патти Урибэтэйгээ хамт амьдардаг байсан ч энэ удаад хамтран амьдрагчаараа сэтгэлзүйч эмчийгээ сонгожээ. Эмч, сэтгэлзүйчтэйгээ бүр хамт амьдрах гэж байгаагийн гол шалтгаан нь мэдээж байнга эрүүл байх бөгөөд Линдси Лохан үнэхээр зөв амьдралын хэмнэлд орохоор хатуу шийдсэн бололтой. Түүний эмчийн талаар бидэнд мэдээлэл байхгүй байгаа бөгөөд ааш зангийн хувьд маш хөгжилтэй хэрнээ, үнэхээр хатуу чанга гэнэ лээ. Тэрээр үдэшлэг дамжиж явдаг нас нь өнгөрсөн гэдгийг бүгдэд хэлсэн бөгөөд саяхан сайн найз Патти Урибэтэйгээ Европоор аялах төлөвлөгөөгөө цуцалсан нь үнэхээр шийдвэртээ бат зогсож байгаагийн илрэл бизээ. Линдси Лохантай холбоотой өөр нэгэн онцгой мэдээлэл нь тэрээр саяхан ярилцлагийн хатан хаан Опри Винфритэй уулзаж, түүний шинэ нэвтрүүлэгт оролцож, туулж өнгөрүүлсэн бүхнийхээ тухай нээлтэй ярилцсан билээ.