1-34

“Оюу толгой”-г тойрсон асуудлуудыг танилцууллаа

“Оюу Толгой”-той холбоотой товхимлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн байнгын хорооны дарга нарт өгсөн гэж Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал мэдэгдлээ.

Мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын хэсгийн санал дүгнэлтээ өглөө. Энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх юм байна.

Үүнээс гадна Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюу Толгой” төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг “Тавантолгой”-ийн уурхайд түшиглэн байгуулахтай холбоотой ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа” гэсэн юм.

Энэхүү 300 мегаваттын цахилгаан станцын барилгын ажлыг 2020 оны зургаадугаар сард эхэлж, 2023 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр “Оюутолгой Рио тинто” компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих