УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Уул уурхайн салбарын СТАТИСТИК мэдээлэлтэй танилц:
Улсын төсөвт оруулсан татвар хураамж
2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- -Алт 80.0 тэрбум төгрөг,
- Нүүрс 910.6 тэрбум төгрөг,
- Цайр 76.9 тэрбум төгрөг,
- Зэс 871.9 тэрбум төгрөг,
- Төмөр 17.1 тэрбум төгрөг,
- Жонш 16.3 тэрбум төгрөг,
- Бусад 78.8 тэрбум төгрөг,
Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өссөн.