“Эрдэнэс Тавантолгой”-н иргэдэд хүртээх 1072 хувьцаагаа 25 төгрөгөөр үнэлсэн билээ. Энэ асуудлаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандсаар байгаа билээ.
Тэгвэл “Тавантолгой” энд хувьцааны маргааны хийсээр суутал ОХУ-ын Тувагийн “Элегест” ордын нүүрсийг өмнөд хөршид, цаашлаад олон улсын зах зээлд хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “РЖД”, “ТЭПК Кызыл – Курагино” нийгэмлэгүүд хамтран гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
Кызыл-Курагино төмөр замын төсөл бол гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлээд байгаа юм.
Тавантолгой нөөцөөрөө дэлхийн хэмжээний орд болох нь баталгаажлаа гэсэн мэдээллийг өнгөрсөн жилийн есдүгээр сард албаны хүмүүс өгч байхтай зэрэгцэн Монголын нүүрс экспортын гол өрсөлдөгч нь ОХУ гэдгийг “Coal Mongolia-2018” чуулганд оролцсон Хятадын үндэсний нүүрс ассоциацын Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг хэлж байсан билээ.
Төмөр замын төсөл 5 жилийн дотор бүрэн дуусна гэдгийг мэдээлээд байгаа юм. БНХАУ Монголоос авах нүүрсний хэмжээгээ багасгавал уул уурхайгаас эдийн засгийн ихэнх хувь нь шалтгаалдаг манай улс хүнд байдалд орох юм.