Чили улсын литийн экспорт 2018 онд жилийн дүнгээр 46 хувиар огцом өсөж 949 сая ам.долларт хүрсэн гэдгийг мэдээллээ. Чилийн литийн экспорт 2018 онд 46 хувиар өсөж, 949 сая ам.долларт хүрэв. 2017 онд тус улс нийт 686 сая долларын литиг экспортолж байжээ.
Энэхүү түүхий эдийн олборлолтоор Чили улсад тэргүүлдэг “Аlbemarle”, “SQM” компаниуд аль аль нь Aтакамагийн цөл дэх олборлолтыг нэмэгдүүлэх гэрээг Засгийн газартайгаа байгуулаад байгаа юм байна. Энэ нь цаашид гарцаа нэмэгдүүлж, нийлүүлэлтээ өсгөх зорилготой алхам юм байна.
Лити нь цахилгаан авто машины цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг гол түүхий эд гэж тооцогддог. Энэ хүрээнд дэлхийн хэмжээнд литийн эрэлт 2025 он гэхэд дөрөв дахин өсөх таамагтай байгааг шинжээчид онцолж байгаа юм.