SouthGobi Coal Mine In Mongolia

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа зарах биш өсгө

Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд уналтад ороод байсан “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн өнгөр­сөн онд 40 сая дахь тонн нүүрсээ олборлож, цэвэр ашгийн хэмжээгээр “Эрдэнэт” үйлдвэртэй зэрэгцэн ирж санхүүгийн чадамж нь огцом дээшилж тогтворжсон гэдгээ зарласан. Үүнтэй зэрэгцэн Монголын 2.5 сая иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцаа цаашдаа хэрхэх талаар компани анхаарлаа хандуулах болсон байна.

1072-huwitsaa

Иргэдийн амьдралд хувьцааны ноогдол ашгаа шууд авах нь сайнаар нөлөөлөхгүй

“Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвөөс хийсэн судал­гаагаар нийт иргэдийн 70 гаруй хувь нь хувьцаагаа зарах сонирхолтой гэсэн судалгаа гарчээ. Гэвч компаниас цаашид хувьцааны үнэлгээ өн­дөр тогтох боломж бий учир иргэд компаний хувьцаагаа зарах биш өсгөх боломж байгаа талаар мэдээллэв.

1072 хувьцааг ашиглахад юун түрүүнд хувьцааны данс нээлгэсэн байх ёстой бөгөөд энэ тоо одоогоор 1.1 саяд хүрсэн байна. Иргэд ногдол ашиг авна гэж хүлээхээс илүүтэй хувьцаагаа хадгалдаг, өсгөдөг, өв­лүүл­дэг, яваандаа банкны барьцаа, сур­галтын төлбөр, орон сууцны урьдчилгаанд тавьж болох үнэт зүйл болох боломжтой асар том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох, хөрөнгийн зах зээлийн жинхэнэ тоглогч болоход одооноос суралцах хэрэгтэй ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих