donald-tramph

Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд АНУ оролцохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрынхаа төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнээ Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд илгээхээс татгалзлаа.

Тэрбээр Засгийн газрын саатлын улмаас АНУ-ын 800 мянган Төрийн албан хаагч цалингаа авч чадахгүй байгаа энэ үед баг бүрэлдэхүүн нь Вашингтонд үлдэж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн гэсэн тайлбарыг Цагаан ордон өгсөн байна.

~Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулганд АНУ оролцохгүй~

Швейцарын Давос хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд АНУ-ыг төлөөлж тус улсын Сангийн сайд Стивен Мнучин, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Худалдааны сайд Уилбир Росс нар оролцохоор болоод байсан аж.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө Давосын чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хамгийн сүүлд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ч мөн BREXIT-ийн асуудлаар Давост хийх айлчлалаа цуцалсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих