Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг “Соёл, урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага” дөрөв дэх удаагийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдөр МУИС-д зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Хуягцогт, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нар оролцож Төрөөс соёлын талаар баримталж буй бодлого, соёл, урлагийн салбарын 2019 оны төсвийн орлого, зарцуулалт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.
Сургалтад МУИС, ШУТИС, СУИС, Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш, Азийн сан, “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ болон ХБНГУлсын Соёл, урлаг хэвлэл мэдээлэл, эдийн засгийн хүрээлэнгийн сургагч багш нар оролцож “Соёл, урлагийн байгууллагын тогтвортой хөгжлийг менежментийн тогтолцоогоор дэмжих нь”, “Оюуны өмчийн салбар дахь гэрээ, эрх зүйн зохицуулалт”, “Баримт бичиг боловсруулах арга зүй, баримт бичгийн стандарт”,”Удирдах ажилтны манлайлал, ёс зүй”, “Хүний нөөцийн орчин үеийн хандлага”, “Хандлага, харилцааны ур чадвар” чиглэлээр шинэ мэдлэгийг төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын 40 гаруй удирдах ажилтан, менежерт олголоо.
БСШУСЯ