toriin-alba-haagchid

Төрийн албан хаагчдын тоо 36,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ

~Төрийн албан хаагчдын тоо 36,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ~

Монголын Төрийн албан хаагчдын 2017 оны судалгаагаар 192.5 мянган хүн ажиллаж байгаа гэсэн тоо гарчээ. Энэ нь 1996 онтой харьцуулахад 51.5 мянга буюу 36.5 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт юм.

Үүний 800 нь улс төрийн албаны ажилчид, 11 мянга нь захиргааны албаны ажилчид, 13.5 мянга нь тусгай албаны ажилчид, 26.2 мянга нь үйлчилгээний албаны ажилчид байгаа аж.

Ийнхүү өсөх болсон шалтгаан нь төрийн захиргааны тогтолцоо, бүтэц зохион байгуулалт нь тогтворгүй, сонгуулийн дөрвөн жил тутамд өөрчлөгдөж байгаатай холбоотой аж. Яамдыг салгах, нийлүүлэх, нэршлийг солих, агентлагийн харьяаллыг өөрчлөх зэрэг хөдөлгөөнийг сонгууль болгоны дараа, 2012 оноос хойш таван удаа хийжээ. Бүтцийн өөрчлөлтийн улмаас төрийн албан хаагчдын хөдөлгөөн нэмэгдэж, төрийн албаны тогтворгүй байдал үүсгэсэн байна.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын томоохон байгууллагууд төрийн албаны данхгар бүтэц, хүнд суртал нь нийгмийн хөгжилд нөлөөлж байгаа гэж дүгнэсэн билээ. Өмнөд Солонгос, Сингапур, Турк, Япон, Герман улсын хувьд төрийн албанд ажиллагчдын эзлэх хувь 5.9-12.4 хувьд хэлбэлзэж байна. Түүнчлэн энэ хувь хэмжээг улам бууруулах бодлого баримталж буй ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих