Rio Tinto

“Rio Tinto” түүхий эдийнхээ төрлийг арвижуулна

Уул уурхайн салбарын дэлхийн хоёр дахь том компани “Rio Tinto” цахилгаан автомашины цэнэг хураагуурт ашигладаг никель болон литийг түүхий эдийн багцдаа нэмэхээр судалж байна.

Автомашины салбарт гарч байгаа шилжилтийг дагаад цэнэг хураагуурын түүхий эдийн хэрэгцээ өснө. Мөн энэ нь суурь металлын эрэлтийг ч нэмэгдүүлнэ гэж “Rio Tinto” мягмар гарагт гаргасан тайландаа дурджээ.

Мөн агаарын тээврийн үйлчилгээний эрэлт өсөж байгаагийн дүнд хөнгөн цагааны хэрэглээ нэмэгдэх төлөвтэй гэдгийг онцолсон байна.

Үүнээс гадна тус компанийн Серби дэх “Jadar” литийн уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх онд эхлэх төлөвтэй байгаа аж. Энэ уурхай дэлхийн литийн эрэлтийн 10 орчим хувийг дангаараа хангах боломжтой гэж “Rio Tinto” тооцоолжээ.

Тус компани АНУ-ын Миннесота дахь никелийн төслөө эрчимжүүлж байгаа бөгөөд мөн Уганда, Канад улсад никелийн орд газрын хайгуул хийж байгаа юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих