nvvrs-export

Хятад руу “Овоот”-ын коксжих нүүрсийг 2020 онд нийлүүлнэ

Монголын нэр нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээр “хамгаалуулсан” улс төрд томоохон нөлөөтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймагт коксжих нүүрсний “Овоот” ордыг эзэмшдэг.

“Aspire Mining” компани “Овоот”-ын коксжих нүүрсний ордын олборлолтыг 2020 онд эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани нүүрсээ нийлүүлэх боломжит зах зээл нь БНХАУ-ын Хэбэй муж гэж үзэж байна.

Зах зээлийн судалгаагаа “Fenwei Energy”, “Wood Mackenzie” нартай хамтран хийж байгаа аж. “Fenwei Energy”-ийн тооцоолсноор БНХАУ-д ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 2025 он хүртэлх хугацаанд жил тутамд 16-22 сая болох юм. Энэ орон зайд яг ийм төрлийн нүүрсний нөөцтэй “Овоот”-ын коксжих нүүрсний ордын нийлүүлэлт чухал нөлөөтэй гэж “Fenwei Energy” компани дүгнэсэн байна. Тиймээс Овоотын коксжих нүүрс урт хугацаандаа тонн тутамдаа 176-191 ам.долларын үнэ хүрч, Хэбэй мужийн хэрэглэгчдэд хүрэх боломжтой гэж таамаглажээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор улс орнууд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж, “Glencore” тэргүүтэй компаниуд олборлолтоо нэмэхгүй байх шийдвэр гаргаад байна. Үүнийг үл харгалзан “Ирээдүйд аж үйлдвэрийн хөгжилд хамгийн их ашиглагдах гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрс болох учир эрэлт нь өснө гэдгийг компаниас мэдээллээ.

 

Эх сурвалж: Bloombergtv.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих