uul-uurhai

Уул уурхайн жижиг төслүүдэд хөрөнгө оруулалт дутагдаж байна

2018 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1 тэрбум 867 сая ам.долларт хүрсний 90 орчим хувийг уул уурхай дангаараа бүрдүүлсэн байна.

Энэ дундаа мега төслүүдэд 1.6 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний 300 орчим сая ам.доллар нь толгой компаниас тухайн төслийн санхүүжилтийн төлбөрт өгсөн хүүгийн төлбөр байгааг Монголбанк мэдээлсэн. Тиймээс “Уул уурхайн жижиг төслүүдэд хөрөнгө оруулалт дутагдаж байна” гэж “Asia Mining” сэтгүүлийн сүүлийн дугаарт онцолсон байна.

Мега төсөл дунд мэдээж хэрэг Оюу Толгой хамгийн их жин дарж байгаа. “Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр ил уурхайн жилийн хөрөнгө оруулалт нь 150-180 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.3-1.4 тэрбум ам.доллар байна.

Харин мега төслүүдийг хасаж тооцсон уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт 6 дахь жилдээ буурсан талаар “Asia Mining” дурджээ. Цаашид үүнийг арилгахын тулд “Засгийн газар хөрөнгө оруулалтын газрын зургаа гаргаж, стратегиа ил тод зарлах хэрэгтэй” гэж Төв банк зөвлөжээ.

 

Эх сурвалж: Ord.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих