Сүмбэрхудаг ХХК нь Налайх дүүрэгт ажиллаж байгаа 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг бөгөөд Налайхад гарч байгаа нийт ослын 70-80 хувь нь Сүмбэрхудгийн талбай дээр гарч байгаа аж.
Гэвч тус компани хариуцлага хүлээдэггүй шалтгаан нь гурвалсан гэрээнийхээ доторх аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой заалтыг авч хаясантай холбоотой аж. Хүний аминаас үнэтэй нөхөрлөлийн гэрээ, эдийн засгийн жижиг өгөөж гэж байхгүй билээ. Учир нь Сүмбэрхудаг ХХК-ийн талбайд 2017 онд таван хүн, 2018 онд гурван хүн нас баржээ.
“Сүмбэрхудаг” ХХК гэж ТЭЗҮ-гүй, нөхөрлөлийн журмаар явж байгаа, гэрээн дээрээ мөнгөнөөс өөр зүйл заалт тусгаагүй компани гэдэг шүүмжлэлийг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.
Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа үйл ажиллагааг нь зогсоосон ч тус компани дахин өөр цооног үүсгэн ажилладаг байжээ.