Таалахын таван шалтгаан

 

“Секс бол диваажин” гэж аз жаргалтай хэлдэг хүмүүсийн нэг та мөн үү? Хэрвээ үгүй бол одоо амттай болгох цаг нь иржээ. Эхнэр нөхөр гэж амьдрахын утга учир нь бие биедээ үнэнч байж, үр удмаа төрүүлж өсгөхөөс гадна  хэн хэндээ сайхан мэдрэмжийг бэлэглэхэд оршино. Тиймээс хорвоо дээр бие биеэ олсон та хоёрын халуун хайр, дулаахан сэтгэлийн илчийг илүү ихээр мэдрүүлэхэд туслах зөвлөгөөг энэ дугаартаа онцлон хүргэж байна.

 

Нэг: Хүрэлцэж таалах

Энэ нь бие биеийнхээ хувьд тааламжтай харилцааг эхлүүлэх анхны алхам юм.  Биеийн сэрэл үүсэгч хэсгүүдийг илэх, ирвэгнүүлэх, шүргэх гэх мэтээр хүрэлцэж таалах нь бэлгийн сэрлийг хөдөлгөх, таашаал эдлэх, өгөх хамгийн түгээмэл үйлдэл юм. Биеийн зарим хэсэгт ийнхүү хүрэх нь маш таатай мэдрэмж төрүүлдэг бол зарим хэсэгт хүрэх нь таагүй санагдах нь ч бий. Чухам аль хэсэгт хүрэх таатай эсвэл таагүй мэдрэмж төрүүлэх нь хүн бүрд харилцан адилгүй байдаг тул хосууд бие биедээ энэ талаар харилцан мэдэх боломж олгох нь чухал.

 

Хоёр: Харж таалах

Бий болсон хүслийг ноцоох хоёр дахь алхам гэж болно. Бэлгийн харилцааны үеэр бие биеэ нүцгэнээр нь харах, хийж байгаа үйлдлээ ажиглах зэрэг нь сэрлийг багагүй хөдөлгөдөг. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд харааны мэдрэмж сэрэл хөдлөхөд илүү үүрэгтэйг судлаачид нотолжээ. Түүнчлэн өрөөний гэрэл бэлгийн харилцаанд нөлөөтэй аж. Ямар ч гэрэлгүй харанхуй орчинд харааны таалах мэдрэмж үүрэггүй болдог тул эрэгтэйчүүдийн хувьд таагүй нөлөө үзүүлдэг юм байна. Гэхдээ бүр хурц гэрэл тохиромжгүй учраас лааны гэрэлд харилцаанд орвол илүү амттай.

 

Гурав: Үнэрлэж таалах

Харин гурав дахь алхам үнэрлэх мэдрэмжээрээ таалах. Үнэрлэх мэдрэмж сэрэл хөдөлгөхөд багагүй үүрэгтэй байдаг. Ихэнх секслогичид усанд орсны дараах биеийн төрөлх үнэр ямар ч үнэтэй сүрчигнээс илүү сэрэл хөдөлгөгч гэж үздэг. Харин хөлс, хоол, тамхины үнэр нь сэрэл хөдөлгөхөөсөө илүү таагүй мэдрэмжийг төрүүлдэг.

 

Дөрөв: Тайлж таалах

Бие биеэ ихээр хүсэх, гайхалтай романс үүсэхийн үндэс болдог алхам бол тайлах.  Бариу жинс, зузаан цамцны цаанаас илж таалж энхрийлэх нь хангалтгүй, дутуу дулимаг байдаг хэмээн хосууд үзэх нь бий. Тиймээс хайртай хүн нь хувцсыг нь тайлж байх тэр үе хүслийг хамгийн ихээр бадраадаг хэмээн секслогичид үзжээ.

 

Тав: Байрлалаар таалах

Одоо хамгийн сүүлийн алхам буюу үйл хэргийн үе шат ирлээ. Бэлгийн хавьтал үйлдэх үеийн байрлал нь нэг нэгийгээ өдөөх бэлгийн таашаал өгөх зэрэгт багагүй ач холбогдолтой байдаг. Хосууд бэлгийн хавьтал үйлдэх үеийн гар хөлийн байршил, биеийнх нь хооронд үүссэн өнцөг зэргийг харгалзвал тоолж баршгүй олон байрлал байж болно. Энэ талаар бэлгийн хавьтлын маш олон байрлалыг дүрсэлснээрээ алдартай эртний Энэтхэгийн Кама-Сутра сударт зургаар болон үгээр тайлбарласан байдаг. Харин энэ тайлбарыг орчин үед дөрөв ангилж үздэг. Үүнд:

 

  1. Эрэгтэй нь дээр байх байрлал. Эрэгтэй нь эмэгтэйнхээ дээр гарч, өөд өөдөөсөө харан хавьтал хийдэг нь хосуудын хамгийн түгээмэл байрлал юм. Энэ байрлал хэд хэдэн давуу талтай аж. Хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа хосуудад энэ нь жирэмслэх магадлал хамгийн өндөртэй байрлал юм. Мөн бие биеэ харах, төвөггүй үнсэлцэх боломж, эмэгтэй нь эрэгтэйгээ болон өөрийгөө илж таалах боломж илүү байдаг зэрэг нь энэ байрлалын бусад давуу тал болно. Эрэгтэйчүүд эмэгтэйгээ биеийн жингээрээ дарчих вий гэж эмээдэг ч эмэгтэйчүүдэд энэ нь төдийлөн нөлөөлөхгүй. Гэвч энэ байрлап нь жирэмсэн үед, эсвэп хэт тарган хүмүүст тохиромжгүй. Мөн хурдан дур тавьдаг, үүнийг хянах хүсэлтэй тохиолдолд дутагдалтай гэж үздэг.

 

  1. Эмэгтэй нь дээр байх байрлал. Энэ байрлалын үед эмэгтэй нь эрэгтэйнхээ дээр “мордож” суух бөгөөд толгойг нэг тийш харуулах, эсвэл эсрэг зүгт харуулах гэсэн үндсэн хоёр хувилбараар байрлаж болдог. Мөн эмэгтэйн хөлийн байршил ч янз бүр байж болох талтай. Энэ байрлалын хувьд эмэгтэйд илүү мэдрэмж өгдөг. Иймээс ч эмэгтэй хүний хувьд дур ханахад хамгийн тохиромжтой байрлалын нэг юм. Мөн эрэгтэй нь эрт тавихыг хүсэхгүй байгаа тохиолдолд ч хамгийн ашигтай байрлал. Иймээс секс заслын эмчилгээнд эрт дур тавьдаг эрчүүдэд энэ байрлалыг зөвлөдөг. Мөн тэд бие биеэ харах, хоёр гараараа бие биеэ давхар таалах боломжтой нь энэ байрлалын давуу тал юм.

 

  1. Эрэгтэй нь эмэгтэйн ард гарах байрлал. Энэ байрлалын үед эрэгтэй нь гараараа эмэгтэйгээ илж таалах боломжтой нь давуу тал юм. Гэхдээ хос бие биеэ харах боломжгүй нь сул тал нь гэх. Мөн аль аль нь хэвтээ үед эрэгтэй нь ард байрлах нь жирэмсэн эмэгтэйн хэвлий дарагдах магадлал бага учраас давуу талтай гэж үздэг.

 

  1. Хажуу байрлал. Энэ байрлалын үед хосууд хажуугаараа байрлах бөгөөд үүний олон янзын хувилбар байж болох юм. Аль аль нь ядрахгүй, хоёр гар нь чөлөөтэй тул бие биенийгээ илж таалах, харилцан бие биеэ харах боломжтой нь үүний давуу тал нь юм. Хэн нэгнийх нь гар, хөл дарагдаж бадайрах магадлалтай нь сул тал гэж үзэж болно.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих