amnii-haalt

БАГАНУУР: Амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй

Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир уг дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк, томоохон худалдааны төвийн захирлуудтай /2020-02-13/уулзаж, үүрэг өгчээ.

Үүнд ажилтан албан хаагч, иргэдийг амны хаалт тогтмол хэрэглэхийг уриалж, хэрэв хэрэглээгүй иргэн байвал үйлчилгээ үзүүлэхгүй байх тухай сануулжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх” тухай Зарлиг гарсныг танилцуулан цагаан сартай холбоотой үзэсгэлэн худалдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, зар сурталчилгааг зогсоохыг шаардсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих