zowshoorolgui-mashin-hudaldaa-

Ил задгай автомашины худалдаалж буй хуулийн этгээдийн газрыг чөлөөлөв

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд нийт 62 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай 3 хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналтийг хийсэн.

Мэдэгдэл, шаардлагын дагуу 62 иргэн, аж ахуйн нэгжээс 16 иргэн, аж ахуйн нэгж нь зөрчлөө арилгаж, 46 иргэн аж ахуй нэгж зөрчлөө арилгаагүй байна.

Иймд зөрчилтэй 46 иргэн, аж ахуй нэгжээс 15 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгох, өмчилж буй газраа зориулалтын бусаар ашиглаж, ил задгай авто машин худалдаалж буй 31 иргэний газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад заасныг үндэслэн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

Өмнө нь Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-тай хамтран зориулалтын бус газарт авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсний үр дүнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/658, А/659, А/660, А/661, А/662, А/663 дугаар захирамжуудаар 6 иргэн, аж ахуйн нэгж байгууллагийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй авто машиныг нүүлгэн шилжүүлж, зөрчлийг арилгуулсан.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих