belegleliin-geree

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Монголбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Монголбанк, Шпаркассэ банкны сангийн хооронд санхүүгийн боловсролыг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэх, орон нутаг болон алслагдмал бүс нутагт амьдарч буй иргэдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан автобус болон сургалтын хэрэглэгдэхүүнүүд бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Энэхүү гэрээ байгуулах үйл ажиллагаа “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны үеэр тохиож байгаагаар онцлог юм.

~Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна~

Бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХБНГУ-ын Элчин сайдын яам – Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг оролцсоны зэрэгцээ Монголбанкыг төлөөлж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-ыг төлөөлж Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар гарын үсэг зурлаа.

Ковид-19 цар тахлын тархалт өргөн дэгдсэн хүнд үед иргэд хуримтлал үүсгэх, санхүүгийн луйвраас өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах, гэнэтийн нөхцөлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгож сурах зэрэг хэрэгцээ, шаардлага өндөр байгаа үед олон нийтэд нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийг хүргэхэд тус сангаас Монгол Улсад хүлээлгэн өгч буй сургалтын зориулалт бүхий автобус, бусад сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих