huuhed-uurag

Хүүхдэд уураг илчлэг дутагдахгүй мөн ихдэхгүй байх чухал

Хүүхдэд уураг илчлэг дутагдахгүй мөн ихдэхгүй байх их чухал юм. Тиймээс хэрхэн сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

  • Халдварт болон амьсгалын замын үрэвсэл, суулгалт зэрэг өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлүүлэх
  • 1 хүртэлх насны хүүхдийг сар бүр, 2-6 хүртэлх насны хүүхдийг улиралд нэг удаа, 7-10 насны хүүхдийг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан жин, өндрийг үзүүлж хүүхдийн өсөлтийн байдалд үнэлгээ өгүүлэх
  • Хүүхдийн хүнс, хоолны нэр төрлийг олшруулах, 5 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс өдөр бүр өгөх. Уураг болон илчлэгийн хэрэгцээг хангах хоолоор хооллох
  • Аминдэм, эрдэс бодисыг шаардлагатай үед нэмэлтээр өгөх
  • Эцэг эх, хүүхэд асрагчдад хүүхдийн хоолны талаар зөв мэдлэг, дадал олгох
  • Уураг маш их бүтээгдэхүүнүүд: Бяслаг, шар буурцаг, вандуй, шош, самар, тосгүй ээдэм, мах, тахиа, ихэнх төрлийн загас,
  • Уураг маш бага бүтээгдэхүүнүүд: Цөцгийн тос, зарим ногоо, жимс, мөөг
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих