hort-zurshilgui-ayan-oworhangai

Өвөрхангайчууд “Хорт зуршилгүй-эрүүл бие” аянд нэгдлээ

Тус газраас Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулагдаж байгаа “ХОРТ ЗУРШИЛГҮЙ -ЭРҮҮЛ БИЕ” аяны хүрээнд алба хаагчдынхаа бие бялдарыг төлөвшүүлэх, аливаа хорт зуршлаасаа татгалзаж, биеийн дархлаагаа дэмжих, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөлгөөн-Эрүүл мэндийн үндэс” уриан дор олон талт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулаад байна.
Тухайлбал: Өнөөдөр /2020.03.31/ дугуйтай Монгол төслийг санаалагч Merida Mongolia ХХК хамтран “Унадаг дугуй”-г хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаагүй хувь лизенгээр 11 алба хаагчид олгов.
Энэхүү ажлыг Замын цагдаагийн тасгаас санаачлан алба хаагчдынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын төлөвшилд нь анхаарч дээрх арга хэмжээг зохион байгуулан Өвөрхангай аймгийн Унадаг Дугуйн Холбоонд нэгдсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих