“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн анхны давхар бүртгэлтэй компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт хувьцааны 2.7% буюу 3,898,900 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл авч дууссан байна.
~МХБ: ”Эрдэнэ Ресурс”-ийн хувьцааны захиалга 64%-иар давсан үзүүлэлт гарлаа~
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 1,248 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 6,478,146 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнг даруй 64 хувиар давсан үзүүлэлт боллоо.