Өнгөрсөн 2018 онд тус улс 86 сая метр куб газрын тос олборложээ. Харин энэ оны урьдчилсан дүн 87 сая байсныг 82 болгон бууруулаад байгаа юм. Ингэснээр өдөрт 1.4 сая баррель газрын тос олборлоно гэсэн үг ажээ. Энэ нь 1988 оноос хойших хамгийн бага дүнд тооцогдож байна.
Газрын тос олборлох шинэ төслүүдийн явцад зарим нэг саатал үүсэж байгаа нь гарцын таамгийг бууруулахад нөлөөлсөн гэж албаныхан мэдээллээ. 2020 оноос гарц эргээд өснө гэж харж байгаа юм байна. Мөн тус улсын газрын тос болон байгалийн хийн гарц цаашид нэмэгдсээр 2023 он гэхэд шинэ дээд цэгтээ хүрнэ гэсэн таамгийг тус улсын Газрын тосны удирдах газар дэвшүүлжээ.
2019 онд Норвегийн компаниуд эргийн бүсийн 53 цооногоос олборлолт хийх төлөвлөгөөтэй байна. Эргийн бүсийн олборлолтын хөрөнгө оруулалт энэ онд 13 хувиар өсөж, 17 орчим тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байгаа ажээ.