oyutolgoi

Оюу толгой 22 метр куб шанагатай “мангас”-тай боллоо

Монгол улсын эдийн засаг хөгжлийн томоохон хөдөлгөгч хүч болох “Оюу Толгой”-н уурхайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэж буй үндэсний олон компаниудын нэг болох Моннис “Майнинг Экьюпмент” ХХК нь “Liebherr R9400” маркын хоёр дахь экскаваторыг 2019 оны 3-р сарын 15-нд уурхайн хамт олонд амжилттай хүлээлгэн өглөө. Голомт банк ХБНГУ-ын “Commerzbank AG” хамтран тус техникийн санхүүжилтийг шийдвэрлэсэн нь Оюу Толгой уурхайд цаг алдалгүй хүлээлгэн өгч ажлаа эхлэх боломжоор хангасан юм.

Тус “Liebherr R9400” маркын хүнд даацийн экскаватор нь 1670 морины хүчтэй, 22 метр кубын шанагатай бөгөөд энэ нь одоогоор Монголын уул уурхайн салбарт ашиглагдаж буй техникүүдийн хувьд маш өндөр үзүүлэлтээс гадна энэхүү брэндийн тоног төхөөрөмжүүд нь аюулгүй найдвартай ажиллагаа, өндөр бүтээмж, операторын тав тухыг бүрэн хангасан байдлаараа тэргүүлэгч брэнд юм.

Моннис компанийн инженер техникийн чадварлаг ажилтнууд 1 сарын хугацаанд угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон ба түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Оюу Толгой уурхайн олборлолт болон техникийн багийн төлөөлөл, Моннис компанийн худалдааны хэлтэс болон угсралтын баг, Голомт банкны төлөөлөл оролцож техникийн ажиллагаатай танилцлаа.

Моннис групп нь 21 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын уул уурхайн салбарт 850 гаруй хүнд машин механизм, техникүүдийг нийлүүлээд байна. Үүнээс Liebherr брэндийн 120 тонноос доош жинтэй 400 гаруй ширхэг экскаватор 120 тонноос дээш жинтэй 45 ширхэг хүнд даацын экскаваторуудыг нийлүүлсэн ба энэ нь Монгол улс дах уурхайн экскаваторын хамгийн том парк юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих