iStock_000018694711XSmall1

Уул уурхайн нэг секунд 67,000 төгрөгөөр хэмжигддэг

Манай улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 1.7 сая хүн улсын төсвөөс шууд хамааралтай амьдарч байна. Тиймээс уул уурхай ажиллаж байгаа секунд бүр бидэнд үнэ цэнэтэй.

Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж, Монгол Улсын “саалийн үнээ” –ний үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбар ердөө 1 секунд зогсоход 67,000 төгрөгийн орлого орж ирэхгүй. Нэг өдөр буюу 24 цагт улсад 8.1 тэрбум төгрөгийн орлого тасарна.

Уул уурхайн салбар зогсвол төсвийн ажилчид, ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, цалин орлого шууд тасалдах, эмнэлэг, сургууль гэх мэт төсөвт байгууллагууд зогсох бодит эрсдэл хүлээнэ.

Энэхүү бодит байдлыг үнэн зөвөөр ойлгуулах зорилготой “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас өрнүүлж байна.

Монгол Улсын уул уурхайн салбарт улстөржилт, популизм биш харин хариуцлагатай уул уурхайг хүсч байгаа бол уурхай бүүр “Зогсох эрхгүй 24 цаг”-т нэгдэхийг уриалж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих