cc4420_2_x974

Олон улсын цөмийн энергийн шалгаруулалтад Монгол оролцжээ

ОХУ-аас улсын “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон юм.

Энэ жилийн шалгаруулалтад Монгол, Аргентин, Бангладеш, Болив, Венгер, Герман, Дани, Египет, Замби, Энэтхэг, Индонез, Испани, Кени, Хятад, Марокко, Өмнөд Солонгос, Орос, Америк, Турк, Узбекистан, Филиппин, Франц, Чех, Швейцар, Япон зэрэг дэлхийн 25 орны, Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (МАГАТЭ) ажлууд багтсан нийт 52 төсөл нэр дэвшсэн байна.

Японы Фукушима, Оросын Чернобылийн АЦС-ын ослоос хойшхи аюулгүй байдал, хүний биеийн хорт хавдар болоод ой санамж алдах(альцгеймер) гэсэн хүнд өвчнийг эмчлэхэд цөмийн энергийг ашиглах боломж болоод судалгаа, цөмийн цахилгаан станц шинээр барих улс орны онцлог, шинжлэх ухаанч ойлголтыг олон нийтэд түгээх, шинэ үеийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг асуудлуудыг хөндлөө.

Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хараат бус шүүгчдийн багаас хамгийн шилдэг 5 төслөөр Бразилийн Цөмийн энергийн Үндэсний комисс болон тус улсын цөмийн энергийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн хамтын бүтээл, Японы Марубени корпорацийн “Цөмийн хог хаягдлыг боловсруулах” технологи, МАГАТЭ-ийн “Цөмийн энергийг удирдах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургууль”, “Росатом” корпораци болон Хятадтай хамтарсан Тяньванийн  АЦС, Унгарын “Пакш” АЦС-ийг шалгаруулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих