MW-DI344_chinag_20150325130214_ZH

БНХАУ-ын Төв банк алтны нөөцөөр дэлхийд тэргүүлж байна

БНХАУ алтны нөөцөө сүүлийн дөрвөн сар дараалан зузаатгалаа. Энэ нь олон улсын хэмжээнд Төв банкнууд нөөцөө үргэлжлүүлэн ихэсгэнэ гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна. БНХАУ-ын Төв банкны цахим хуудсандаа нийтэлсэн албан мэдэгдэлд онцолсноор алтны нөөц өнгөрсөн сард 60.6 сая унцад хүрч нэмэгджээ.

Энэ нь өмнөх сарынхаас 400 мянга гаруй унцаар өссөн дүн болж байна. Харин тонноор хэмжвэл нийт 11.2 тонн алт худалдан авчээ. БНХАУ алтны нийлүүлэлт болон хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Хэдийгээр АНУ-тай худалдааны хэлэлцээнд ахиц гарч байгаа ч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цаашид улам саарах төлөвтэй байна. 2019 он дуустал алтны нөөцөө энэ хурдаараа баяжуулбал алт худалдан авалтаараа ОХУ-ын араас дэлхийд хоёрдугаарт бичигдэх аж. ОХУ өнгөрсөн онд нийт 274 тонн алт худалдан авчээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ өсгөхөд яарахгүй гэж мэдэгдсэнээс хойш алтны спот ханш сүүлийн хоёр сар дараалан унасан юм. Хэдий тийм боловч Төв банкнууд алт хуримтлуулах эрчээ нэмэгдүүлсэн тул урт хугацааны төлөв эерэг байна. Тухайлбал, “Goldman Sachs” ирэх 12 сард нэг унц алтны ханш 1450 ам.доллар хүрнэ хэмээн таамаглажээ.

БНХАУ өмнө нь урт хугацаанд алтны нөөцөө нэмэгдүүлсэн талаарх мэдээллээ олонд ил болголгүй ирсэн юм. Сүүлд 2015 оны дунд үед нөөц 57 хувиар өссөн гэж зарласан нь сүүлийн зургаан жилд анх удаа нөөцийн мэдээллээ шинэчилсэн алхам болсон байна. Түүнчлэн 2016 оны аравдугаар сараас өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэл мэдээллээ шинэчлээгүй юм.

Манай улсын алтны экспортын хэмжээ үүнийг дагаад хурдацтай өсч байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих