zuun mod-dalan

ЗУУНМОД: Үерийн далангийн зураг төслийг энэ онд багтаан хийнэ

Сар бүрийн 1-ний өдөр аймгийн удирдлагууд Зуунмод сумын 6 багийн иргэдийг хүлээн авч уулзан тулгамдсан асуудлыг сонсож, даруй шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Төв аймгийн удирдлагууд 6 багт ажиллалаа.

Иргэдийн зүгээс гудамж, талбайн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, үерийн далан шуудууг сэргээх, шинээр байгуулах, үерийн улмаас үүссэн лаг шаврыг цэвэрлэх, гудамжинд үүссэн шавар, шороог тэгшлэх болон газар олголттой холбоотой асуудлыг ярьж байлаа.

Аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатарын ажилласан Зуунмод сумын Баянхошуу багийн хувьд өнгөрсөн долоодугаар сарын уулзалтаар иргэдээс ирүүлсэн 14 асуудлын 9-ийг нь шийдвэрлэжээ. Тус багт оршин суудаг 20 иргэний газар хүссэн өргөдлийг хүлээн авч 15 иргэний газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар дээрх айлуудын эрчим хүчний асуудлыг өнөөдөр уулзалтын үеэр шийдвэрлэсэн юм.

Мөн үерийн улмаас үүссэн лаг шавар, далан шуудууг цэвэрлэж, засварласан байдалтай газар дээр нь танилцаж, тус ажилд зориулсан хөрөнгийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэж, үерийн далангийн зураг төслийн ажлыг мэргэжлийн байгууллагаар энэ онд багтаан гүйцэтгүүлэх үүрэг даалгаврыг Зуунмод сумын ЗДТГ-т өглөө. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг шат дараатай шийдвэрлэх бөгөөд өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэлийг хянаж ажиллахыг багийн удирдлагад үүрэг болгосон юм.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих