hot-baiguulalt

Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явцын талаар хурал боллоо

Нийслэлийн түүхт 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг зохион байгууллаа.

Нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, санал солилцох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүхэн эх сурвалж, архивын баримтыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энхэүү эрдэм шинжилгээний хурал, архивын үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн үе үеийн хотын удирдлагууд, доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн 582 төлөөлөл оролцлоо. Хурлын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Эрдэм шинжилгээний хуралд “Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, түүх соёл” болон “Нийслэл хотын өнөөгийн тулгамдсан асуудал гарц, шийдэл” гэсэн хоёр салбар хуралдаанд доктор, профессор, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож илтгэл тавьж санал дүгнэлт дэвшүүлсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих