Mongoliin-box-holboo

ЭЕРЭГ: “Монголын боксын холбоо” болон “МХ Тайм” ХХК хандив өргөлөө

“Монголын боксын холбоо”-оос коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 100 ширхэг хамгаалах хувцас хэрэглэл, 1000 ширхэг амны хаалт, нэг өдрийн цалинг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Мөн “МХ Тайм” ХХК-аас 3 000 000 сая төгрөгийн өртөг бүхий тусгай автомашины тоноглол, 1000 ширхэг амны хаалтыг гардуулан өгсөн юм. Хандивыг гардуулан өгөхдөө шинэ коронавивируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Хил хамгаалах, Цагдаагийн нийт алба хаагчдад талархал илэрхийлж, Монголынхоо нийт ард иргэдийг хариуцлагатай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг даган биелүүлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих