ertontsiin-guraw

Хүүхдүүдээ, уншиж ухаанаа тэлцгээе…

Ертөнцийн гурав нь Монгол ардын аман зохиолын сэцлэл буюу нэгэн төрлийн сургаал хэллэг юм. Гурван мөрөөс тогтох бадаг бүхий шүлэглэсэн хэлбэртэй ба эдгээр гурван мөрөөр бодит байдал, хийсвэр зүйл, гүн ухаан, амьдралын утга учир гээд бүхий л зүйлсийг оновчтой хэлж чаддагаараа онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс ертөнцийн гурвыг үр хүүхдүүддээ цээжлүүлэн ой тогтоолтыг нь сайжруулж, оюун ухааныг нь тэлж, амьдралын ухааныг сургаж иржээ.

Мөн ертөнцийн гурваас харьцангуй цөөн тоотой боловч ертөнцийн дөрөв, тав, ес гэж бий.

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар гэж сайхан үг байдаг. Хүүхдийн илэрхийлэх чадварт ардын уламжлалт оньсого, зүйр үг, ертөнцийн гурвыг цээжлүүлээрэй. Үүнд хүүхэдтэйгээ хамтран дээрх зүйлүүдийг харилцан ярилцаж, хамтдаа цээжлэх нь бүр урамтай. Харин аав ээж хүүхдийн ярих, илэрхийлэх хүслийг унтраах нь бий. Энэ нь хожим бусадтай үл ойлголцох, нээлттэй бус байх, дотогшоо хүн болж хувирахад нөлөөлнө. Илэрхийлэх чадвар хөгжсөнөөр хүүхэд нээлттэй харилцах, бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх ухаанд суралцаж байна гэсэн үг. Харин аав ээж нь хүүхэдтэйгээ төвөгшөөхгүй ярилцах, сонсох, цагийг хамт өнгөрөөх, хүүхдийг хүндлэх, ном уншиж өгөх, хамтдаа цээжлэх зэргээр энэ чадвар хүүхдэд төлөвших болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3 (1 vote)

Сэтгэгдэл бичих