gazriin-tos

Газрын тосны статистик 2002 оноос хойш анх удаа өсөлттэй гарав

Дэлхийн хоёр дахь гол олборлогч олборлолтоо танаж, Хьюстоны ачаа тээврийн нэрэх үйлдвэрүүдийн ажиллагаа тасалдсанаар газрын тосны үнэ 2002 оноос хойш анх удаа оны эхний улиралд өссөн дүнтэй гарлаа.

Мягмар гарагт 1.9 хувиар өссөн газрын тосны фьючерсын үнэ Нью-Йоркт тогтвортой хэвээр буй. Өдрийн олборлолтоо 228 мянган баррелиар бууруулах амлалтдаа ОХУ энэ сарын эцэс гэхэд хүрэх төлөвтэйг тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак Москва хотноо сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Газрын тос хадгалах сав түймэрт шатаж, химийн бодис алдагдсанаас АНУ-ын Хьюстоны тээврийн сувгийг дөрвөн хоног зогсоосон нь газрын тос нийлүүлэлтийн сүлжээнд давхар хүндрэл болов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих