ded-said-saule

Дэд сайд Ж.Сауле АНУ-ын Вашингтон хотноо айлчиллаа

Албан айлчлалын хүрээнд Дэд сайд АНУ-ын Худалдааны яамны Худалдаа эдийн засгийн бодлогын газрын дарга Эдвард Грессер болон Худалдааны төлөөлөгчийн газрын Монгол Улсыг хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Алан Терлийтэй уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ноос, ноолууран сүлжмэл эдлэл, гоо сайханы бүтээгдэхүүний худалдааг дэмжих, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

АНУ-ынн талаас Монгол улсын хувьд 3500 нэр төрөл бүхий худалдааны хөнгөлөлтийг ашиглах, тус улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг харилцан солилцон бизнесийн орчинтой танилцуулах талаар хамтран ажиллах боломж байгаа талаар ярилаа.

Дэд Сайд айлчлалын үеэрээ Bay Atlantic University орж танилцан салбарын хүний нөөцийг чадваржуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Дэд Сайд Ж.Сауле АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны үндсэн байранд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг албан ёсоор 2020 оны 02 сарын 11 өдөр нээв. Үзэсгэлэн худалдаанд Монголын 40 орчим үйлдвэр эрхлэгч бизнесменүүд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, бэлэг дурсгал, үндэсний хувцас эдлэлээ толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин Сайд Ё.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, Экспорт олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр Монголын бизнес эрхлэгчдэд зориулан Дэлхийн банк, ОУ-ын Санхүүгийн Корпорацийн зүгээс Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүний чанар стандартыг хэрхэн хангах, хэрхэн гадаад зах зээлтэй холбогдох, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах талаар сургалт явагдана.

Мөн Монгол Улс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын саналаа танилцуулна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих