yroo

Ерөө голд бусаар ашигт малтмал олборлож байжээ

Ерөө голын гольдрилд хууль бусаар алт олборлож байна гэх мэдээллийг нутгийн иргэдээс цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран гуравдугаар сарын 05-ны өдөр шалгалт явуулсан байна.

Шалгалтаар Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт нэр бүхий иргэд Ерөө голын гольдрил дотор мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлжээ. Уг хууль бус ажиллагаанд хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих