Могойн гол

Могойн голын уурхай түр хугацаагаар хаагдав

Төв аймгийн Заамарын уурхайн ослоос хойш засгийн газраас уул уурхайн хяналтыг сайжруулахыг үүрэг болгосон билээ. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас уул уурхайн компаниудын үйл ажиллагааг шалгаж байгаа юм.

Үүний дагуу Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтод хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтад тус уурхайн геологийн огтлолын хэсэгт нэгээс гурван нурах магадлалтай хэсэг байна гэсэн дүгнэлт гарчээ.

Мэргэжлийн хяналтын газар уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Зогссон байх хугацаандаа хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн параметрүүдийг хангах ажил хийхийг шаарджээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих