avtosamosvol

Монголын анхны 220 тоннын даацтай автосамосвал

“ЗАМайн Сервисиз” ХХК Монголын анхны “HITACHI EH4000ACII” загварын 220 тоннын даацтай автосамосвалын эхний ээлжийн 2 ширхэгийг “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүлээлгэн өглөө.

Япон улсын “Хитачи” брендийн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болох “Хитачи” Констракшн Машинери ХХК-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос Монгол улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт тоног төхөөрөмж болон сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлэн амжилттай ажиллаж байна.

“ЗАМайн Сервисиз” ХХК 2019 оны 3-р сарын 25-ны өдөр Монгол улсад анх нийлүүлэгдэж буй  “HITACHI EH4000ACII” загварын 220 тоннын даацтай 2 ширхэг автосамосвалыг Монголын уул уурхайн салбарын үндэсний тэргүүлэгч оператор “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг зохион байгуулав.

Тавантолгойн Цанхийн уурхайд ажиллах “EH4000ACII” загварын автосамосвал нь “AC /Alternative Current/” буюу хувьсах гүйдлийн  цахилгаан хүч дамжуулах эд ангитай бөгөөд өндөр хурдтай, цахилгаан жолоодлогын болон тоормосны системтэй учир шарвалт, хэлбийх зэргээс сэргийлэх олон давуу талтай. 384 тоннын ажлын жинтэй, 1864 кв буюу 2500 морины хүч бүхий хөдөлгүүртэй уг техник нь операторын тав тух, өндөр бүтээмж, өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, аюулгүй найдвартай ажиллагаа зэргийг бүрэн хангасан техник гэж онцоллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих