2 (1)

Монголын бизнест геополитик хамгийн их нөлөөлдөг

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Terracom” компани Монголд бизнес эрхлэхэд геополитикийн эрсдэл их байдаг талаар хөрөнгө оруулагчдад хандан гаргасан танилцуулгадаа дурдсан байна.

Мөн эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал барууны хөгжингүй орнуудынхтай харьцуулахад их гэж үзжээ. Тус компани Монголд Баруун Ноён уул ордоос олборлолт хийж байгаа юм. Энэхүү орд нь өндөр чанартай коксжих нүүрсний нөөцтэй. БНХАУ-ын томоохон худалдан авагчтай жилд 1.5 сая тонн нүүрс нийлүүлэх 5.5 жилийн хугацаатай гэрээг “Terracom” 2016 онд байгуулжээ. Тус компани 2019 оны гуравдугаар сард нийт 240 мянган тонн нүүрс борлуулсан байна. Нүүрсний борлуулалт нь нэмэгдсээр байгаа бөгөөд улмаар зургаадугаар сард дуусах улиралд 400 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна. Мөн эрчим хүчний нүүрсний уурхайн бүтээн байгуулалт, төлөвлөлтийн эхний шатны ажил үргэлжилж байгаа аж.

Тус компанийн хувьцааны ханш баасан гарагийн арилжаагаар Австралийн Хөрөнгийн биржид 3.6 хувиар өсөж, 0.58 австрали доллар боллоо

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих