usa-coal

Нүүрсний хэрэглээг дэлхий нийтээр багасгаж эхэллээ

Дэлхий хөгжилтэй улс орнууд нүүрсний хэрэглээ дэлхийд хэрхэн сөрөг нөлөөтэй талаар олон жил ярилцсаны эцэст энэ хэрэглээг бүх улс халах хэрэгтэйг сануулж эхэллээ.

Нүүрсний хэрэглээнээс татгалзаж буй улсын нэгдүгээр АНУ орж дулааны цахилгаан станцаас татгалзаж эхлээд байна. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк мужийн захиргаа цахилгаан станцууд хүлэмжийн ялгаруулалтын дээд хязгаарыг доошлуулах журмыг баталлаа.

Журам 2020 оны төгсгөлөөс хэрэгжиж эхлэх юм байна. Хязгаарыг доогуур тогтоосон тул мужийн хэмжээнд шаардлагыг хангах цахилгаан станц үлдэхгүй ажээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа алхам юм байна. Цахилгаан станцууд нүүрс ашиглах боломжгүй болсноор цахилгааны төлбөр нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулж байгаа хэсэг бүлэг бас байгаа аж.

Шинэ журам хэлэлцэгдэж эхэлснээс хойш Нью-Йорк хотод 2021 онд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийн бөөний үнэ 25 гаруй хувиар өсөөд байна. Нүүрсийг хориглох журам хэрэгжиж эхэлснээр Нью-Йорк муж дахь “Somerset”, “Cayuga” цахилгаан станцуудад нүүрсний оронд байгалийн хий хэрэглэх, эсвэл үйл ажиллагаагаа зогсоох гэсэн хоёр сонголт үлдэж байгаа юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих