erdenet-tseh

САЙН МЭДЭЭ: 4673 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Эрдэнэт үйлдвэрийн “Засвар механикийн завод”-ын цутгуурын цехийн хэвний үйлдвэрлэлийн технологи шинэчлэхтэй холбоотой тус цех 11-р сарын 1 хүртэл ажиллана. Энэ хугацаанд 4673 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Одоогоор төмрийн үйлчид сарын төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна.

Технологийн шинэчлэлийн үеэр Засвар механикийн завод хэсэгчилсэн бүрэн зогсолт хийх тул цехүүдийн захиалгыг нэгтгэн нөөц бэлтгэн үйлдвэрлэж байгаа юм. Гадны захиалгыг хязгаарласан ч олон жилийн хамтын ажиллагаатай Оюу толгой компани, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүсэлтийг буцааж чадахгүй, өөрийн ажлын завсраар амжуулж байна гэж цехийн дарга ярьсан.

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод өнгөрсөн хугацаанд 200 гаруй нэр төрлийн долоон тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Технологийн шинэчлэлийн хүрээнд Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийн хагас автомат шугам 2020 оны хавар ашиглалтад орсноор импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл улам олширч, үр ашиг өснө. Одоогоор уг төслийн ТЭЗҮ-ийг өөрийн инженер техникийн ажилчдын хүчээр боловсруулан, ХБНГУ-ын “Фат” компанитай гэрээ байгуулан, бэлтгэл ажил 20 хувьтай үргэлжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих