togrogiin-hadgalamj

Хувийн байгууллагуудын төгрөгийн хадгаламж бага дүнтэй байна

~Хувийн байгууллагуудын төгрөгийн хадгаламж бага дүнтэй байна~

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ удаад хадгаламж, зээлийн хүүд гарсан өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.

Хувийн байгууллагууд буюу компани, бизнесийн байгууллагуудын шинээр банканд байршуулж байгаа хадгаламж харьцангуй бага дүнтэй байдаг аж. Учир нь бизнесийн онцлогоос хамаарч, хадгаламжаас илүүтэй харилцах дансан дээрээ санхүүгийн эх үүсвэрээ байршуулдаг байна.

Долдугаар сард 62 тэрбум төгрөгийн хадгаламж, 37 тэрбум төгрөгийн валютын хадгаламжийг хувийн байгууллагууд банканд байршуулжээ. Төгрөгийн хадгаламжийн хүү нь 8.5 хувь бол валютын хувьд 4.8 хувийн хүүтэйгээр байршуулж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих