mongol_uls_oriin_nom_2018

Эдийн засагчид “Монгол улсын өрийн саарал ном”ыг гаргалаа

~”Монгол улсын өрийн саарал ном”-ыг гаргажээ~

Монгол Улсын өрийн саарал ном зөвлөмжийг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Уг зөвлөлд Монгол Улсын гавъяат эдийн засагч Б.Осоргарав, Доктор профессор Ч.Хашчулуун, доктор профессор Л.Оюун, А.Ганзориг, СЭЗИС-ийн санхүүгийн удирдлагын багш дэд профессор Ж.Дэлгэрсайхан Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Лагшми Нэрт эдийн засагч Т.Доржханд, Д.Байлыхүү, Ч.Отгончулуу нар ажилласан байна.

Монгол Улсын нийт гадаад өр 27.4 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 24 сая төгрөгийн өр ногдож байгааг эдийн засагчид мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Түүнчлэн эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж “Монгол улсын өрийн саарал ном”-ыг гаргажээ. Энэхүү намын хамгийн чухал хэсэг болох зөвлөмжид аливаа нэгэн төслийн удирдлага санхүүгийн үр өгөөжийг нэгдүгээрт тавьж тухайн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд зээл авдаг зохицуулалтыг Засгийн газраас шаардах зэрэг олон үнэтэй зөвлөмжүүдийг тусгасан байна.

Энэхүү номны үндсэн зорилго нь Монгол Улсын өр ямар түвшинд хүрсэн, цаашлаад бусад улс орнуудтой харьцуулан судалгаан дээр тулгуурлаж ард түмэнд мэдээлэл өгөх, байр сууриа илэрхийлэх зорилготой аж.

Цаашид Засгийн газар өрийн асуудлаар богино, дунд, урт хугацаандаа ямар бодлого баримтлах шаардлагатай талаар зөвлөмжийг хүргүүлжээ. Тухайлбал, Засгийн газар өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх, экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх, алдагдалгүй төсөв баталдаг байх зэрэг шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих