12

2018 онд нүүрсний экспорт буурсан ч ашигтай байсан

“Southgobi Resources” компанийн нүүрсний борлуулалт 2018 онд 1.6 дахин буурч, 2.8 сая тонн болсон байна. Энэ нь Сэхэ боомтод гарсан сааталтай холбоотой гэж тус компани мэдээллээ.

Харин нэг тонн нүүрсний ханш 1.3 дахин нэмэгдэж, 37.1 ам.доллар болжээ. Үүнтэй холбоотойгоор “Southgobi Resources” компанийн ашиг 1.5 дахин нэмэгдэж, 24 сая ам.доллар болсон байна. Тус компани угаах үйлдвэрээ 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан юм.

Он дуусахад 200 мянган тонн угаасан нүүрс борлуулсан байна. Цаашид угаах үйлдвэрийн үйл ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байгаа аж. “Southgobi Resources” Монголд Овоот толгойгоос нүүрс олборлон экспортолж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих