Монгол Улсын Ерөнхийлөгч 57 насны төрсөн өдөр тохиов

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1963 оны энэ өдөр /2020-03-03/  Улаанбаатар хотноо мэндэлжээ. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тэрбээр 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 – 2004 онд “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 1997 – 2004 онд “Баянгол” зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 1999 – 2004 онд “Мах Импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 2006 – 2016 Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
  • 2017 оноос – Монгол Улсын Ерөнхийлөгч

Шагнал

  • 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих