Таны хүүхэд ИНДИГО юу?

Сүүлийн жилүүдэд Индиго буюу гоц чадвартай хүүхдүүдийн талаар ихээр ярих болсон. Орчин үеийн хүүхдүүд амархан юмыг сурч танин мэдэх нь урьд үеийн хүүхдүүдээс илүү болсон ба тэдний авъяас чадвар хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна. Энэ нь ердийн нэгэн үзэгдэл биш бөгөөд эдгээр гоц авъяастай хүүхдүүдийн талаарх судалгаа шинжилгээ тэртээ 1970-аад оноос яригдаж эхэлжээ. Ингээд эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн хүүхдээ ИНДИГО хүүхэд мөн эсэхийг шалгаад үзээрэй.

Индиго хүүхэд гэж хэн бэ?

Индиго хүүхдүүд нь энгийн хүүхдээс нэн түрүүнд аура гэрлэн бүрхүүлээрээ ялгардаг бөгөөд тэдний авъяас чадвар бусад хүүхдээс онцгой ялгардаг байна. Судлаачид Индиго хүүхдийн  ааш авир, биеийн онцлог, төрх зэргээр нь дөрвөн төрөлд хувааж үзсэн байна. Ингэхдээ акуа буюу усан, кристал буюу талстан, рэйнбоу буюу солонгон, стар буюу од хүүхдүүд гэж ангилжээ.

“Усан” хүүхэд

Акуа хүүхэд аливааг өөрийн хүссэнээр байлгахыг эрмэлзэж, санаснаар нь болохгүй тохиолдолд уурлаж хашгичин, уйлж хэн ч байсан цохиж, өшиглөх зэргээр насандаа баймгүй догшин авирлаж, галзуу солиотой мэт загнана. Нэг хором ч зүгээр суухгүй, хөдөлгөөн ихтэй тэдний байдал өлгийтэй байхаасаа л танигдана. Өлгийтэй байхдаа тайван биш байдаг нь үүний шинж. Өсөж том болохын хэрээр аука хүүхэд бүхнийг сонирхож оролдсон дэггүй жаал болон хувирдаг байна. Улмаар хүч чадал, оюун ухаанаасаа ахадсан юуг ч хийх чадвартай болдог. Тэдэнд байгалиас өөдрөг, уран бүтээлч чанар заяажээ. Тэд байнга шинийг эрэлхийлж, том зорилгын төлөө тэмүүлж, түүнийгээ төгс төгөлдөр хийж чаддаг учир амьдрал нь агуу амжилтаар дүүрэн. Энэ төрлийн хүүхэд хүсэл, мэдрэмж, сэтгэлийн дуудлагаараа л ажиллаж амжилтанд хүрдэг. Тэдэнд аливааг тулган шаардаж, хүчилж болохгүй. Акуа хүүхэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, нийтэч, сайхан сэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, авъяаслаг нэгэн байдаг.

“Талстан” хүүхэд

Энэ төрлийн хүүхэд ихэвчлэн зожиг, өөрийнхөө санаанд төсөөлсөн “найзууд”-тайгаа өрөөнийхөө буланд чимээгүйхэн тоглож өдрийг өнгөрөөх нь элбэг. Эмх журамтай, цэгцтэй байдалд дуртай, тод ягаан болон хөх ягаан өнгөнд татагддаг нь кристал хүүхдийн шинж юм. Тэд энэ ертөнцийн увидас чадалтай удганы хүүхэд бөгөөд ээжээсээ өвлөсөн анагаах чадвараа кристал хэлбэрээр тээн төрдөг. Хутагт хувилгаад төрөх айлаа сонгож төрдөгтэй адил кристал хүүхдүүд ч анагаах ухаанд ойр гэр бүлд ихэвчлэн төрдөг байна. Эдгээр хүүхдийн эмчлэх ур чадвар бусдаас гаргуун. Кристал хүүхдүүд дэлхийн нягт, чичиргээтэй давтамжийг байнга мэдэрдэг учраас мэдрэл, хоол боловсруулах эрхтэн өвчлөмтгий болох магадлалтай байдаг. Тэд тайван амгалан, чимээгүй орчинд дуртай, тэр хэрээрээ хүмүүстэй ч сайхан харилцдаг. Мөн тод гялалзсан өнгөтэй, эвлүүлдэг, жижиг эд ангиас бүрдсэн тоглоомд илүу татагддаг байна. Өсөх тусмаа төрөлх зөн совингоо даган анагаах ухаанд татагддаг.

“Солонгон” хүүхэд

Бусдаас илүү мэдрэмжтэй эдгээр хүухдүүд ихэнх цагийг өөрийн мөрөөдөлдөө умбаж өнгөрүүлдэг. Тиймээс заримдаа бодол санаа нь өөр газарт байгаа мэт харагддаг. Байнга ямар нэг юмнаас айсан мэт амгалан тайван байж чаддаггуй ч аливаад тун тэвчээртэй ханддаг байна. Бүх зүйлд өөрийнхөөрөө ханддаг, зөрүүд зантай рэйнбоучуудад хэрвээ ширүүлбэл тун амархан сэтгэлээр унадаг. Хэдийгээр тэд эрт биеэ даадаг ч энэ нийгэмтэй зохицож амьдрахад нэлээд бэрхшээлтэй тулгардаг. Ялангуяа агаар орчны бохирдол, чанаргүй хоол хүнсийг бие махбодь нь хурцаар мэдэрдэг байна. Багадаа жимс, ногооноос бусад хоолонд дургүй байсан бол насанд хүрээд цагаан хоолтон болох нь элбэг гэнэ. Багадаа өвчин ороомтгой, ханиад хүрэмтгий, ходоод, чих нь өвддөг. Энэ нь мөн л дэлхийтэй дасан зохицохоос үүдэлтэй аж. Энэ төрлийн хүүхэд өвөрмөц үзэл бодолтой, хар багаасаа амьдралын болон хүний үнэт зүйлийн тухай, тэр байтугай бидний ойлгохооргүй ид шидийн тухай ярьдаг. Тиймээс хүн төрөлхтний сэрэх, ухаарах цаг болсныг, тийм гарцаагуй шаардлага буйг сануулахаар рэйнбоу хүүхдүүд энэ дэлхийд төрсөн гэнэ. Үүнзэс гадна одоог хүртэл хариуг нь олддоггүй жинхэнэ үнэнийг, хайрыг таних арга техникийг бидэнд заах багш бол тэд юм.

“Од ” хүүхэд

Тэдний тал нь хүн, тал нь харь гаригийн хүн мэт. Дэлхий ертөнцийн амьдрал тэдэнд дэндүү удаан, уйтгартай, хуучинсаг санагддагаас сэтгэл дундуур явдаг. Учир нь тэдний сэтгэл мэдрэмж хэт өндөр. Тэд хими, физик, геометрийн хичээлд бусдаас гарамгай. Дээрх дөрвөн төрлийн хүүхдээс хамгийн зожиг, бүрэг нь старчууд. Намуун зөөлөн, хүлээцтэй тэдэнтэй харьцахад жижигхэн биетэй том хүнтэй харьцаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үеийнхэнтэйгээ ойлголцож чаддаггүй учраас ихэвчлэн ахмад хүмүүстэй нөхөрлөдөг. Өөрийн авъяас чадварыг тэр бүр ил гаргадаггүй тэд голдуу олны нүднээс далдхан байдаг мэргэжил сонгон нам гүмхэн амьдрах нь элбэг. Ерөнхийдөө сул биетэй байдаг тэдний бөөр өвдөх хандлагатай гэнэ. Стар хүүхдүүд гоймон зэрэг гурилан хоол, амттан, жүржийн шар өнгөнд туйлын дуртай. Спортод авъяаслаг тэд зан чанарын онцлогоосоо шаптгаалан багийн гэхээсээ илүүтэй ганцаарчилсан төрөлд илуү амжилт үзүүлдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих