JACK WHITE эхнэр хүүхдээ хүчирхийлдэг байсан гэв үү?

White Stripes хамтлагийн дуучин Жек Уайт, түүний модел эхнэр Кэрин Элсон хоёрын салалт эхэндээ үнэхээр эв найртай байсан. Бүр салалтын үдэшлэг хүртэл хийж байсан шүү дээ. Гэтэл саяхан Кэрин Элсон шүүх байгууллагад Жек Уайтын эсрэг өөрөөс нь хол байлгахыг хүссэн өргөдөл илгээснээр бүх юм муухай болоод байна.

Тэрээр бичихдээ Жек Уайт нь маш түргэн ууртай, дарангуйлагч бөгөөд одоо өөрийнхөө болон, хоёр хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна гэсэн юм. Харин хүүхдүүдтэйгээ уулзах эрхээ хадгалж үлдэхийн тулд Жек Уайт хариу үйлдэл хийж эхэлсэн бөгөөд Кэрин Элсоны өөрийг нь сайн аав гэдгийг баталж, магтсан имэйлийг шүүхэд хүргүүлжээ. Энэ мэтчилэн хосуудын хоорондын хувийн гэмээр харилцаа, хэрүүл шуугиан нь дэлхий даяар тархаж байгаа бөгөөд хамгийн гол нь үнэхээр Жек Уайт хүчирхийлэгч гэж үү гэдэг асуулт шүтэн бишрэгчдийг нь зовоож байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих