dakar-rally-2019

ПЕРУ: 41 дэх удаагийн дакар ралли эхэллээ

Элсэн манхан, цөлд 10 хоногийн туршид хүн болон техникийн хүч чадлыг байж болох хамгийн дээд түвшинд нь шалгахаар автоспортын хамгийн хүнд уралдаан Дакар ралли Перу улсын Лима хотод нээлтээ хийлээ.

Уламжлал ёсоор баг тамирчдыг алдаршуулж, тусгайлан зассан хүндэтгэлийн тайзнаа буюу подиумд гаргах ёслол боллоо. Энэхүү ёслол Лима хотын Магдалена далайн эрэгт зохион байгуулагдаж нутгийн 100 мянган иргэн оролцож халуун алга ташилт, хүндэтгэлийн дор баг тамирчдыг подиумд угтан авлаа.

Уралдаан 10 үе шаттай, 5000км замд үргэлжилнэ. Энэ жилийн гол онцлог нь уралдаан зөвхөн Перу улсын нутаг дэвсгэрт явагдана. Энэ нь Дакар раллигийн түүхэнд анхных юм. Өмнө 2-3 улсын нутаг дамжин зохион байгуулагддаг байсан юм.

Оролцогчдын хувьд Дакар раллигийн үнэмлэхүй аваргууд болох Стефан Петрхансел, Карлос Сайнз, Нессер Аль Атия, Серрил Депре, ачааны машины ангилалд ОХУ-ын Камаз Мастер багийн Николаев, Мардеев, Испанийн Ивеко багийн Де Рой, мотоциклоос Австралийн Маттиас Уалкнер, Португалийн Пауло Гонкалвес, Австралийн Тоби Прайс, Ямаха багийн Адриен Ван Беверн нар байна. Ази тивээс Япон, Хятад, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцож байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих