usand-selegchid-oglood-durgui

Олимпийн медальтай усанд сэлэгчид ӨГЛӨӨ-д дургүй, яагаад?

~Олимпийн медальтай усанд сэлэгчид ӨГЛӨӨ-д дургүй, яагаад?~

Хэвийн хүн өглөө бүрэн сэрэхийн тулд ойролцоогоор долоон минут зарцуулдаг
Өглөө сэрээд л орноосоо үсэрч босох магадлал бараг байхгүй ба хүний тархины үйл ажиллагаа маш удаанаар биеийн эд эсүүдэд өдөөлт өгдөг байна. Гэхдээ хэвийн хүний тархи өглөө орноосоо босох гэж хамгийн удаандаа долоогоос арван минут зарцуулдаг аж.

Олимпийн медальтай усанд сэлэгчид өглөөд дургүй
Үдээс хойш хүний биеийн эрч хүч сэргэж, зүрх болон уушигны үйл ажиллагаа сайжирч, биеийн дулаан нэмэгддэг байна. Нэг үгээр илүү идэвхитэй болдог. Үүнийг усанд сэлэгчид нотолж байна. Усанд сэлэгч, Олимпийн хүрэл медальт Стив Пэрри болоод бусад тамирчид энэ байдлыг тун соргогоор мэдэрдэг гэнэ. Тиймээс тэд өглөө эрт болдог тэмцээнд бараг оролцдоггүй байна.

Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг
Өглөө эрт босоод тавхан минут л өөрийгөө жаргалтай байлгаж чадвал бүх насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ. 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлсэнээс тэр өдөр хамаардаг гэж хариулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өглөөд кофе хэрэглэхийг зөвлөдөг
Судалгаанд оролцсон 170 хүнд өглөө бүр кофе уулгажээ. Австрийн эрдэмтэд кофе нь биеийг идэвхжүүлдэг, санах ойг сайжруулдаг, амьдралд өөдрөг хандах хандлагыг төрүүлдөг болохыг энэ судалгаагаараа баталсан байна. Кофе хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэггүй байна. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас өглөө бүр кофе уухыг зөвлөж байна. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.

Билл Гейтс өглөөг дайсандаа зориулдаг
Билл Гейтс өглөө болгон өрсөлдөгчийнхөө сайтад хэдэн цагаар ч хамаагүй зочилдог байжээ. Хамгийн хачирхалтай нь тэр өглөө цай уухаасаа ч өмнө өөрийн өрсөлдөгчийн юу хийж байгааг сонирхон суудаг аж. Одоо ч гэсэн тэр өглөөгөө дайсандаа зориулдаг хэвээрээ байгаа.

Замын хөдөлгөөний урсгал өглөөний 7.30 цагт ачаалал авч эхэлдэг
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн огцом ачаалал авдаг цаг нь 7.30 байдаг аж. Хүн бүр хичээл сургуульдаа яаран гардаг тогтмол цаг ч гэж хэлж болох юм. Тиймээс түгжрэлд өртөхгүйн тулд гэрээсээ ядаж 7.10 гэж гарч заншаарай.

Өглөөний секс сэтгэл гутралд автахаас сэргийлнэ
Өглөөний сексийн үеэр байнга дур ханах нь эстроген дааврыг ихээр ялгаруулж энэ нь бидний арьсны бүтэц, өнгө болон үсэнд хэрэгцээт амин дэм, тэжээлийг нөхөх үндэс болж өгдөг гэдгийг “Uwire University of Wisconsin Madison” сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ. Түүнчлэн өглөөний сексийг бэлгэвчгүй үйлдэх нь бүсгүйчүүдийг сэтгэл гутралд автахаас сэргийлдэг байна.

Эмчид үзүүлэхэд өглөөний 9 цагт тохиромжтой
Өглөө эмчид үзүүлэхээр төлөвлөсөн бол 9 цагт хамгийн их тохиромжтой. Учир нь тэр үед хүний бие эм тариа хүлээн авах чадвар өндөр байдаг. Мөн таны сэтгэл санаа ч ямар нэг хөөрөл болон гутралд ороогүй байдаг тул нөлөөлөх болоод үр дүн гарах нь илүү байдаг аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих