БНХАУ-ын нүүрсний олборлолт 2015 оноос хойш байгаагүй хэмжээгээр өссөн байна. Тухайлбал, өмнөх жилийнхээс 5.2 хувиар нэмэгдэж, 3.55 тэрбум тонн болсон байна. Ялангуяа зөвхөн 12 дугаар сард л гэхэд 2.1 хувиар өсөж, 320.38 сая тонн болсон талаар БНХАУ-ын Статистикийн товчоо мэдээлжээ.
2018 оны сүүлийн хоёр сард нүүрсний импортоо хязгаарласныг тус улсын дотоодын олборлогчид ашиглаж чадсан гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид дүгнэсэн байна.
2019 онд олборлолт өндөр байна гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч аюулгүй ажиллагаа сахихтай холбоотойгоор зарим уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа нь оны эхэнд нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй байна.
Тухайлбал, “Fatal” уурхайн осолтой холбоотойгоор I улиралд нүүрсний нийлүүлэлт 18 сая тонноор багасаж, улмаар ханшид нөлөөлж магадгүй гэж “Citic Securities” таамаглажээ.