mongol-bank

Уул уурхай, барилга, худалдаа, боловсруулах салбарт хугацаа хэтэрсэн зээл их байна

~Уул уурхай, барилга, худалдаа, боловсруулах салбарт хугацаа хэтэрсэн зээл их байна~

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ удаад хадгаламж, зээлийн хүүд гарсан өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.

Иргэдэд олгож байгаа зээлийн хүү 2.2 хувиар буурсан байна. Хадгаламжийн хүүний бууралт зээлийн хүүний бууралт руу шилжиж байгаа юм байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хадгаламжийн хэмжээ буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Хувийн байгууллагуудын валютын зээл авах хандлага багасчээ.

Харин зээлийн хүү нь ангиллаасаа хамаарч хэлбэлзэлтэй байна. Жишээ нь 18.5 хувийг цалин, 17.8 хувийг тэтгэвэр, 12 хувийг ипотекийн зээл, 8 хувийг хөтөлбөрийн зээл, 12 хувийг банк өөрийн эх үүсвэрээр олгож байгаа зээл, үлдсэн 20 хувийг бусад хэрэглээний шинж чанартай зээл байгаа юм.

Үүнээс бизнесийн зээлийг тархалтаар нь авч үзэхэд бизнесийн салбарууд дунджаар 17.4 хувийн хүүтэйгээр зээл авч байгаа юм байна. Тухайлбал, ХАА газар тариалангийн салбар 12.2 хувийн хүүтэй, барилгын салбар 18.8 хувь, уул уурхайн салбар 19.6 буюу хамгийн өндөр хүүтэй, худалдааны салбар 16.4, үйлчилгээний салбар 17.8 хувийн хүүтэйгээр зээлийн эх үүсвэрийг авчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд уул уурхай, барилга, худалдаа, боловсруулах салбарт хугацаа хэтэрсэн зээл өндөр байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих