erdenet

“Эрдэнэт” үйлдвэрт тулгамдаж буй асуудлуудыг шинжилжээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас “Эрдэнэт” үйлдвэр  хамтарч ажилласны үр дүнд хэд хэдэн асуудлыг шинжилж цаашдаа шийдэх арга замыг хайхаар болжээ.

Манай орны эдийн засгийн том бааз суурь, үйл ажиллагаагаа явуулаад 40 гаруй жил болж байгаа  “Эрдэнэт” үйлдвэрт:

Нэгдүгээрт, Үйлдвэрлэлийн процесст үүсдэг цагаан тоосны асуудал ордог. Үйлдвэр нэгэнт хот дунд байгуулагдсан учраас  хотын хүн амын эрүүл мэндийг хамгаалах ёстой. Зам талбайг усжуулах хэлбэрээр тоосыг дархыг оролддог ч энэ нь явцдаа тийм ч боловсронгуй арга биш болсон байна. Тиймээс энэ тал дээр цаашдаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж боловсронгуй технологи ашиглахыг зорих хэрэгтэй.

Хоёрдугаарт, зэс хайлуулах үйлдвэр барих тухай болон түүнээс үүсэх хүхэрлэг хийг хэрхэн шийдэх асуудал. Олон улсад үүнийг хоёр замаар шийддэг. Эхнийх нь хүхэрлэг хий огт гаргадаггүй бол нөгөөх нь хүхэрлэг хийтэй технологи байдаг. Хоёр дахь хувилбарыг сонговол хүхэрлэг хийг хүхрийн хүчил болгох бас цэвэр хүхрээр нь байлгах арга байна. Энэ тохиолдолд худалдан борлуулж болох юм. Харин хүхрийн хүчил болговол бордоо хийж, эдийн засгийн эргэлтэд оруулж болох боловч түүнийг дагалдах азот, фосфор гэхчилэн химийн бусад элемент шаардлагатай байдаг байна.

Мөн үүнээс гадна салхи тоосжилтыг аль хэсэг тууж байгаа болон үйлдвэрээс гарах лагийн үнэр хотын иргэдэд үнэртэхгүй байх зэрэг олон ажлуудыг ШУА болон “Эрдэнэт” үйлдвэр хамтран хийхээр зорьж байгаа тухай ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.АВИД ярьжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих