kuwait-tow-bank

КУВЕЙТ: Банкууд блокчейн технологид суурилсан тооцооны систем ашиглана

Кувейт улсын төв банк нь “Ripple”-д суурилсан улс хоорондын төлбөр тооцооны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна. Тодруулбал NBK буюу /National Bank of Kuwait/ нь 1952 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт гүйлгээ, өмчийнхөө хэмжээгээр улсдаа тэргүүн байрыг эзэлдэг. 2017 оны жилийн тайлангаас харахад Кувейтийн төв банкны хөрөнгө нь 86.3 тэрбум ам.доллар байжээ.

Тэгвэл Кувейтийн төв банк нь “RippleNet”-ийн блокчейн технологид суурилсан улс хооронд төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх “NBK Direct Remit” үйлчилгээг нэвтрүүлж буйгаа зарлалаа. Энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрснээр хил дамнасан мөнгөн шилжүүлгийн хурд эрс сайжрах гэнэ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих